Зочид буудлуудад хяналт шалгалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хот дахь зочид буудлуудад хяналт шалгалт хийхийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох байгууллагуудад даалгалаа. Учир нь он гарсаар иргэдээс зочид буудлууд ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлага хангадаггүй, архидан согтууралт, биеэ үнэлэлт гаарах нөхцлийг бүрдүүлж байгаа талаар санал гомдол олноор ирүүлжээ.
Тэр дундаа нууц шахам ажилладаг 51, 27, силикат, бунхны байрны зочид буудлын асуудал анхаарал татаж байгаа юм. Энэ талаар аймгийн Цагдаагийн газарт иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллээс харахад дээр дурдсан нэг зочид буудлын хаягаар л гэхэд жилийн хугацаанд архидалт, танхай, хууль бус биеэ үнэлэлт зэрэг 100 шахам дуудлага бүртгэгдсэн байх жишээтэй.
МХГ-ын улсын байцаагч орон сууцны доод давхарт үйл ажиллагаа явуулж буй буудлуудыг хаах эрхтэй байдаг. Гэтэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар зочид буудал ажиллуулж байгаа хүмүүсийн дотор төрийн албаны мэдэл бүхий албан тушаалтан ч байгаа юм.
Тус аймагт алба ёсны зөвшөөрөлтэй, шаардлага хангасан 13 буудал ажиллаж байна гэсэн тоо бий.

Д.Дэлгэрмаа