НӨАТ-ын урамшууллын сугалааны “Супер азтан” 75 саяыг хожно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2018-03-24 13:53:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш болох  бөгөөд Супер азтан 75 саяыг хожих боломжтой. 
Энэ удаагийн тохиролд өнгөрсөн хоёрдугаар сарын 01-28-ны хооронд худалдан авалт хийж, өнөөдөр 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтууд хамарна.
Иймд уг хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудаа өнөөдөртөө багтаан бүртгүүлснээр та сугалаанд оролцох боломжтой.Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын 8 орон тохирсон бол та 50 сая төгрөг, 7 орон тохирсон бол 10 сая , 6 орон тохирсон тохиолдолд 5 сая төгрөг, 5 орон тохирсон бол 1 сая,  4 орон тохирвол 200 мянга, 3 орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм.
Харин Супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 75 сая төгрөг хожих боломжтой юм. Сугалааны тохирлыг маргааш 19:30 цагт “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

Д.Өлзий
Связанные новости