Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, иргэдэд хүнд сурталгүй шуурхай үйлчлэх үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-26 13:37:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн салбарын удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанаар цаг үеийн асуудал болон сайдын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, ажлын явцын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр ЗТХ-ийн сайд Ж.Бат- Эрдэнэ салбарын удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өглөө.
 
Үүнд, Агаарын тээвэр болон авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж батлуулах. Зам, тээврийн хөгжлийн сайдын “Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих тухай” 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тушаалын хэрэгжилтийг танилцуулж үндэсний үйлдвэрлэлийг салбар бүрт дэмжиж ажиллах. Мөн энэ хаврын зам барилгын ажлыг цаг тухайд нь эхлүүлэх, салбар бүр иргэдэд хурдан шуурхай хүнд сурталгүй ажиллах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Ч.Ариунболд
Связанные новости