Даамжирч болох эрсдлийн үнэлгээг хийхгүйгээс болж ослын тоо нэмэгдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эрдэнэт үйлдвэр” -ийн 40 жилийн ойн хүрээнд “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форум Орхон аймагт болж байна.
Тус форумыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюутолгой” ХХК дэмжин оролцож байна. Форумд төрийн болон төрийн бус байгууллага, уул уурхайн компанийн 400 гаруй төлөөлөл оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэлэлцэж буй юм.
Чуулга уулзалтын зорилго нь сайн туршлага солилцох, асуудлаа хэлэлцэж зөв арга замыг тодорхойлж, шийдвэр гаргах түвшинд саналаа хүргүүлэх юм байна.
2016, 2017 онуудад гарсан үйлдвэрлэлийн ослын дийлэнх нь худалдаа аж үйлдвэрийн салбарт зонхилж байна. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт осол ихээр гарч байгааг статистик мэдээллээс харж болох юм. Тухайлбал 2017 онд сургуулийн орчинд буюу зориулалтын бус шат, тавцны улмаас хальтирч бэртэх ослууд их гарсан байдаг. Үйлдвэрлэлийн осол өнгөрөгч онд нэмэгдэхэд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт гарсан хоолны хордлого голлон нөлөөлжээ. Нийт ослын тухайд 43-50 хувь нь албан газар буюу ажлын байранд гарсан байна. Ослын 142 хөнгөн, хүнд ослын тоо 2016 онд 159 байсан бол 2017 онд 185 болж өсчээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тогтоосон стандартын дагуу хүнд, хөнгөн ослыг тогтоодог. Гурван хоногт хөдөлмөрийн чадвар сэргээгүй тохиолдолд хүнд осолд тооцогддог байна. Ослын улмаас нас баралтын тоо өмнөх оноос буурсан бөгөөд осолд өртөгсдийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд төдийгүй хөдөлмөрийн насныхан эзэлж байгаа аж. Үүнийг шалтгаанаар нь авч үзвэл унаж бэртэх осол нэлээд хэсгийг эзэлж байгаа бөгөөд энэ нь шат, тавцанг өнгөлсөн чулуугаар хийж байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Барилгын салбарт 2016 онд 8, 2017 онд 6 осол бүртгэгдсэн нь тухайн жилүүдэд барилгын ажил бага өрнөсөнтэй холбоотой аж. Осол гэмтэл гарч байгаа шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага зохион байгуулалтыг хангалтгүй хийж ирснээс үүдэлтэй. Мөн тухайн ажлын байранд эрсдлийн үнэлгээг хэр зэрэг үнэн хийснээс шалтгаалж буй гэнэ. Тухайлбал осол нэмэгдээд байгаа аж ахуйн нэгжүүдэд судалгаа хийхэд эрсдлийн үнэлгээг хийхдээ зөвхөн ил аюулын үнэлгээг хийдэг нь илэрсэн. Гол нь цаана нуугдаж байгаа болон даамжирч болох эрсдлийн үнэлгээг хийхгүй байгаа нь ослын тоог нэмэх шалтгаан болж буй юм.
“Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форумын төлөөлөгчид аливаа осол тодорхой шалтгаантай байдаг учир үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэдэгт төвлөрч байна.

Б.Заяа