Элсэлтийн ерөнхий шалгалтад 940 сурагч бүртгүүлээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Элсэлтийн ерөнхий шалгалтын энэ жилийн бүртгэл 2 дугаар сарын 6-наас энэ сарын 16-ныг дуустал үргэлжилж байгаа. Дорнод аймагт энэ жил ерөнхий боловсролын 18 сургуулийн төгсөх ангийн 43 бүлэгт 1087 хүүхэд суралцаж байгаагаас 940 сурагч ЭЕШ-д бүртгүүлээд байна.
Тус аймгийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр сүүлийн дөрвөн жил улсад тэргүүлж байгаа юм. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт уламжлал ёсоор Улсын тэргүүний нэгдүгээр сургуульд болно гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.
Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд энэ жил хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон, өмнөх оны шалгуулагчдийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх, шалгуулагч бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилж харах боломжтой болсон, шалгуулагч Мобиком компанийн “Candy” үйлчилгээг ашиглан шалгалтын төлбөрөө төлөх боломжтой болсон зэрэг өөрчлөлтүүд гарчээ.

Д.Дэлгэрмаа