МҮЭХ газар, хэлтэс, албадын дарга нараа шинээр томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар Ажлын албаны бүтцийг өөрчлөх шийдвэр гаргажээ.
Тодруулбал ҮЭ-ийн бодлого, зохион байгуулалтын газрын даргаар Г.Төмөрбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын даргаар М.Нямдаваа, Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын даргаар Ц.Отгонтунгалаг, Санхүү, аж ахуйн газрын даргаар Э.Баатарцогт, “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвийн даргаар М.Ганаа, Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Э.Амарсанаа, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албаны дарга, “Хөдөлмөр” сонины эрхлэгчээр Б.Хосбаярыг томилж редакцийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэн ажиллаж эхлэхийг үүрэг болгожээ.

Б.Заяа