Үйлчилгээний байгууллагуудад шалгалт явуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-04-18 12:19:41
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид хяналт шалгалт явуулах удирдамжийн хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянзүрх, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн 29 аж ахуйн нэгжийн барилга байгууламжид аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтын ажлын хэсэг нийт 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 24.5 хувийг арилгуулан бусад  зөрчлийг засуулах талаар улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг  холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 5 иргэнийг 700 мянга, 6 аж ахуйн нэгж байгууллагыг 5 сая 500 мянга төгрөгөөр Монгол Улсын Зөрчлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна.

Монгол Улсын “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хууль, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Связанные новости