БНСУ-ын зөвлөх ЦЕГ-ын Сургалтын төвд ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБНСУ, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд "КОЙКА" Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр БНСУ-ын зөвлөх мэргэжилтэн ЦЕГ-ын Сургалтын төвд ажиллах болжээ.
Зөвлөх мэргэжилтэн нь тус төвд 6 сарын хугацаатай ажиллаж, цагдаагийн байгууллагын сургалт, хүний хөгжлийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, сургалтын хөтөлбөр явуулах юм. Мөн төлөвлөгөө гараг, материал боловсруулах, албаны нохой сургаж, дадлагажуулахад зөвлөн туслах, зохион байгуулагдаж буй сургалтад багшлах, ном, гарын авлага, зөвлөмжийг боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
Ч.Ариунболд