Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-07 10:12:04

УИХ-ын шинэ долоо хоногийн эхний өдөр ажлын хэсгийн болон дэд хэсгийн найман хуралдаан товлогдов. 

Тухайлбал өнөөдөр үдээс өмнө Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсэг, Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдах юм. 
Харин үдээс хойш Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/, Сонгуулийн хуулийн төсөл, Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд тус тус хуралдах аж. 
 

Н.Туяа

 

Связанные новости