Зөвшөөрөлгүй ашиглаж байсан газрыг чөлөөлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2018-07-06 11:06:14
Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас Чойр хотын хот төлөвлөлт, барилга орон сууцны стандарт норм дүрэм журмыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг чөлөөлж эхэлжээ.
Дээрх ажлыг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд зургаадугаар сараас эхний ээлжинд аймгийн төвийн “Найрамдал” хотхонд зөвшөөрөлгүй баригдсан гараж, амбаар, контейнер хашааг буулгуулж, газрыг чөлөөлүүлж байна.
Дээрх ажлын хүрээнд нийт 29 объектын газрыг чөлөөлүүлэхээр  төлөвлөснөөс одоогийн байдлаар 11 иргэний зөвшөөрөлгүй ашиглаж байсан газрыг чөлөөлүүлжээ. Зөвшөөрөл авалгүйгээр ашиглаж байсан талбайг газар ашиглах хууль дүрмийн дагуу дахин төлөвлөлтөд оруулж ашиглах болно гэж албаныхан онцлов. Говьсүмбэр аймгийн төв  Сүмбэр сум буюу Чойр хотод 16 мянга орчим хүн суурьшин амьдардаг.
Х.Эрдэнэбулган
Связанные новости