УИХ-ын дарга, Ерөнхий сайд, АН-ын бүлэгт мэдээлэл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-07 12:16:37

Төрийн ордны “А” танхимд хуралдаж буй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийж байна. 

Мөн хуралдаанаар бусад дөрвөн асуудал хэлэлцэх ба гол нь сонгуулийн хууль дээр байр сууриа нэгтгэхэд бүлэг анхаарч байгаа гэнэ. УИХ-д Сонгуулийн тухай гурван хуулийн төсөл өргөн мэдүүлээд байгаа юм. Тэр бүрт сонгуулийн тогтолцоог өөр өөрөөр тусгасан. Одоогийн байдлаар Сонгуулийн тухай хуулийн хүрээнд гурван хуулийн төслийг нэгтгэсэн том ажлын хэсэг байгуулагдаад байгаа. 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Б” танхимд хуралдаж байгаа ба мөн сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэг дээр ярилцаж байгаа аж.

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хувьд дөнгөж сая ээлжит хуралдаанаа эхлээд байна.

Б.Туул

 

Связанные новости