Элчин сайд Роберто Де Маттосыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-07 17:22:54

Бразил улсаас  БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Роберто Де Маттосыг ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Н.Бат-Эрдэнэ, Зөвлөх Б.Өнөбаатар нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Бразил улс нь Монгол Улстай  эртнээс найрсаг  хамтын ажиллагаатай, эдийн засаг, хүмүүнлэг, биеийн тамир спортын чиглэлээр  хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж байгаад талархлаа илэрхийлээд, таны дипломат ёсны  арвин их туршлага мэдлэг чадвар  цаашдын хамтын ажиллагаанд  асар их үүрэг гүйцэтгэх болно гэдгийг Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Н.Бат-Эрдэнэ  онцлов.   

Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газар  ХБНБУ-ын Засгийн газрын хооронд  биеийн тамир спортын салбарт хамтран ажиллах талаар харилцан ойлголцлын  санамж бичигт өнгөрсөн зургадугаар сард  гарын үсэг зурсан билээ.  Энэхүү санамж бичгийн хүрээнд Бразил улсын Палмас хотноо зохион байгуулсан Уугуул иргэдийн  дэлхийн анхдугаар  наадамд Монгол Улсын баг тамирчид  амжилттай оролцсон юм. Энэ үеэр хоёр улсын эрүүл мэнд, спортын яамдын  холбогдох албан тушаалтнууд анхны зөвлөлдөх  уулзалтыг хийсэн.

 Одоогийн байдлаар Бразилийн хөлбөмбөгийн  “Зико сан”-ийн салбарыг манай улсад байгуулах талаар  урьдчилан тохиролцоод байгаа. Мөн 2016 онд  Монгол Улсад зохион байгуулах  жүдо бөхийн  “Чингис хаан -2016  Гран при” тэмцээнд  оролцох  Бразилийн  жүдогийн  баг тамирчдын  Монгол Улсад байх зардлыг  хариуцах,  хоёр орны  хамтын ажиллагааны  хүрээнд Монгол Улсын иргэд 90 хүртэл хоногоор  тус улсад визгүй зорчихоор болж манай улсын тамирчид анхны визгүй зорчигчид  болсныг хэлэхэд таатай байна” гэсэн юм.

Ноён Элчин сайд  Роберто Де Маттос халуун дотноор хүлээн авсанд талархлаа илэрхийлээд,  Монгол Улсад хараахан  манай ЭСЯ байгуулагдаж амжаагүй байгаа хэдий ч  Бразилд байгаа Монгол Улсын ЭСЯ маш сайн ажиллаж байгаа. Цаашдаа зөвхөн спорт гэлтгүй бүхий л салбарт  хамтран ажиллах  боломж бидэнд нээлттэй байгаа гэдгийг хэллээ. 

Ж.Болор

Связанные новости