ӨНӨӨДӨР: Нийгэм, эдийн засгийн 10-р сарын статистик үзүүлэлтийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-17 06:46:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 17-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.30 цагт: Төрийн ордоны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  “Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган болно. Уг чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлнэ.

09.00-15.00 цагт: ШУА-ийн байранд Философийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКОийн Монголын Үндэсний Комисс хамтран “ФИЛОСОФИ БА ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНИН МЭДЭХҮЙ: ОНОЛ-АРГА ЗҮЙН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

09.00-17.00 цагт: ”Корпорайт” зочид буудалд ("Баянгол" зочид буудлын хойно“Хариуцлагатай, тогтвортой нийгэм” үндэсний чуулган болно. Дани улсын төслийн хүрээнд “NTS ТББ-аас нийслэл хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймагт Хадгаламж зээлийн бүлгүүдийг байгуулж, жижиг бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжиж ажилласны үр дүнг танилцуулна. Утас: 9919-2169.  9903-0762.


10.00 цагт: НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан болж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төслийн талаар иргэдийн санал асуулгын дүнг танилцуулна. Мөн НОСК-ийн харьяа охин компаниар дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах талаар хэлэлцэнэ.


11.00 цагт: ҮСХ-ноос 2022 оны эхний 10 сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.


11.30 цагт: “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Таван толгойн тээврийн замд ослоор эр нөхөр, үр хүүхдээ алдсан ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийнэ.


12.00 цагт: ЭМЯ-нд Дэлхийн дутуу төрсөн нярайн өдрийг тохиолдуулан JCI Монгол ТББ-аас дутуу төрсөн нярайн эндэгдэлийг бууруулах зорилготой "Save Angels" төслийн хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд гардуулна.


11.00 цагт: АН-ын байранд /"Шонхор тауэр"/ 4/11 Мэдээллийн цаг”-аар АН-ын удирдлагууд төсөв болон Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ

関連ニュース