АНУ-аас шинэ дөрвөн зүтгүүрийг хилээр оруулж ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-30 17:16:22

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн  хүрээнд хоёрдугаар ээлжийн 4 шинэ зүтгүүрийг Замын-Үүд боомтод энэ сарын 28-нд оруулж ирээд байна.


Зүтгүүрийг АНУ-ын Атлантын далайгаар 11700 км, Тяньжин боомтоор 920 км, нийт 14220 км замаар тээвэрлэжээ. Эхний ээлжинд импортолсон 2 зүтгүүрээр тээвэр хийж байгаа бөгөөд АНУ-ын “Progress rail a Caterpillar” компанийн гол замын SD70ACe/LW-4101 серийн 16 зүтгүүрийг манай улсад нийлүүлэх юм.



Уг зүтгүүрүүд нь монгол орны говийн байгаль, цаг агаарын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн турш ашиглагдсан, орчин үеийн инновацын технологийн шийдлийг шингээсэн илчит тэрэг билээ. Мөн 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай 710 серийн 2 тактын дизель хөдөлгүүртэй, хувьсахаас хувьсах гүйдлийн AC-DC-AC цахилгаан дамжуулгын системтэй, олон улсын хүрээлэн буй орчны TIER2 стандартын шаардлагыг хангасан илчит тэрэгний хөгжлийн 3-р үеийн зүтгүүр гэдгийг ЗТХЯ мэдээллээ.


 

 

関連ニュース