Богд хаан Жавзандамбын 150 жилийн ойд зориулсан олон улсын хурал эхлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч, Монгол Улсын хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой 2019 онд тохиож Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гарган улс даяар энэ ойг тэмдэглэж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, Олон улсын харилцааны хүрээлэн, Туух, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран “Богд хаан 150: Түүх, соёл, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд эхэллээ.
1690 өдөр