Чингэлэг тээврийн хөлөг онгоц бүтээв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-14 11:47:46

Хятадын далайн нэрт аялагч Жэн Хэгийн нэрээр нэрлэсэн том оврын чингэлэг тээврийн хөлөг онгоцыг Шанхайд үйлдвэрлэн захиалагч тал болох Францын далайн тээврийн CMA CGM компанид хүлээлгэн өглөө.

18 мянган тонн чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай тус онгоцыг Хятад улс анх удаа бие даан үйлдвэрлэсэн бөгөөд онгоцыг ашиглалтад турших ажлыг энэ сарын 12-нд хийв. Жэн Хэ хөлөг онгоц бол дэлхийн хүнд даацын чингэлэг тээврийн 7 дахь үеийн, хамгийн шинэлэг загвар юм. Уг онгоцоор тээвэрлэх 18 мянган чингэлгийг уртаар нь цувуулж өрвөл 108 км урт үргэлжлэх бөгөөд өргөнөөрөө 54 метр, шалны гадаргуу нь хөл бөмбөгийн дөрвөн талбайтай тэнцэх юм.

Хөххот Б.Занданхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд