Баялаг бүтээгчдийг дэмжих уриалга гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-04 11:21:30

Дорноговь аймаг 2016 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж  тус  аймгийн Засаг дарга П.Ганхуяг орон нутгийн баялаг бүтээгчдээ дэмжих уриалга гаргах тухай захирамж гаргав.

Уриалгад  улс орны эдийн засгийн эргэлт саарч, төсөв санхүүгийн  байдал хүндэрсэн энэ үед орон нутгийн жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгаасаа худалдан авалт хийж,  эдийн засгаа сэргээх талаар дурдсан байна.

Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд худалдан авахдаа тэргүүн ээлжинд орон нутгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, үйлдвэрлэгчид, хоршоологчид, худалдаачдыг дэмжих, төсвийн байгууллагаас зохион байгуулж байгаа хурал, зөвлөгөөн, семинарын үед хэрэглэх бичгийн хэрэгсэл, хүнсний зүйлийг орон нутгийн үйлдвэрлэгчдээс худалдан авах,аливаа тэмдэглэлт баяр, айлчин, зочдод өгөх бэлэг дурсгалын зүйл худалдан авахдаа орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс сонголт хийж худалдан авахыг Дорноговьчуудад уриалав.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ