“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр томилох асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс
Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр хуралдах тов гараад
байна.
Хурлаар тус компанийн ТУЗ-ийн
бүрэлдэхүүнийг шинээр томилох бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх гэж
байна. Компанийн тухай хуулиар ТУЗ нь 9 хүний бүрэлдэхүүнтэй, үүнээс 3 нь
хараат бус, 6 нь жинхэнэ гишүүд байх юм. Хараат бус гишүүнээр өндөр мэргэжил
чадвар, боловсролтой, ашиг сонирхолын зөрчилгүй, нэр хүнд бүхий хүн сонгогдох
шаардлага тавьж байгаа аж.
“ТУЗ-ийн гишүүд олон
улсын түвшний шаардлагад нийцсэн шалгуурыг давсан хүмүүс байж компанийн үйл
ажиллагаа дэлхийн стандартын дүрэм журмын дагуу явах учиртай” гэж УУХҮ-ийн
сайд Д.Сумьяабазар мэдэгдэж байна.
Б.Болд