“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр томилох асуудлыг хэлэлцэнэ

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2018-09-26 09:12:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр хуралдах тов гараад байна.

Хурлаар тус компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр томилох бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх гэж байна. Компанийн тухай хуулиар ТУЗ нь 9 хүний бүрэлдэхүүнтэй, үүнээс 3 нь хараат бус, 6 нь жинхэнэ гишүүд байх юм. Хараат бус гишүүнээр өндөр мэргэжил чадвар, боловсролтой, ашиг сонирхолын зөрчилгүй, нэр хүнд бүхий хүн сонгогдох шаардлага тавьж байгаа аж.

“ТУЗ-ийн гишүүд олон улсын түвшний шаардлагад нийцсэн шалгуурыг давсан хүмүүс байж компанийн үйл ажиллагаа дэлхийн стандартын дүрэм журмын дагуу явах учиртай” гэж УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар мэдэгдэж байна.

Б.Болд

Холбоотой мэдээ