БНХАУ-ОХУ-ын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны уулзалт боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-31 11:20:57
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Сүнь Чүньлань болон ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова нар өчигдөр Бээжин хотноо болсон БНХАУ-ОХУ-ын Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хорооны 19 дүгээр хурлыг хамтран даргаллаа.


Ирэх жил БНХАУ болон ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох билээ.


Сүнь Чүньлань хуралдааны үеэр үг хэлэхдээ, “бид хоёр орны мөнхийн найрамдлын үзэл баримтлалыг үеийн үед дамжуулж, боловсрол, соёл, эрүүл мэнд, спорт, кино, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, бодит үр дүнтэй хамтран ажиллах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.


Мөн тэрбээр, “БНХАУ-ын Зүүн хойд бүс нутаг-ОХУ-ын Алс Дорнод” болон “Хөх мөрөн-Ижил мөрөн” бүс нутгийн хамтын ажиллагааны механизмын хүрээнд хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэв.


Харин  Татьяна Голикова хэлэхдээ, сүүлийн жилүүдэд манай хоёр орны хамтын ажиллагаа эрчимтэй тэлж байгаа бөгөөд бид цаашид хүмүүнлэгийн чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй гэсэн байна.


Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны 9 баримт бичигт гарын үсэг зуржээ.

Холбоотой мэдээ