Ноолуур 115 мянга төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-01 21:19:21

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт ноолуурын үнэ 115 мянган төгрөг байна.

Өнгөрсөн жил тус аймагт ноолуурын үнэ 90 мянгаас эхэлж байсан юм.

Малчид хавар бүрт ийнхүү ямаагаа самнан мөнгөтэй залгадаг гэж хэлж болох. Тэдний санхүүгийн гол эх үүсвэр яах аргагүй ямааны ноолуур. Мөн энэ үеэр ямаа самнах хүмүүсийн ханш ч өсчихдөг. Энэ жил нэг эр ямааг 15 мянган төгрөгөөр самнаж байгаа аж.

2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Өмнөговь аймагт нэг сая 691 мянга гаруй ямаа тоолуулсан бөгөөд мал бүхий 5951, малчин 9593 өрх байгаа гэсэн судалгаа тоо байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, жилийн эцсийн нийт тоолуулсан малын 65 хувь нь ямаа байдаг байна.

Холбоотой мэдээ