Монголын эмэгтэй баг АНУ, ОХУ-ын багтай нэг хэсэгт багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-24 16:17:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 2019 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 16-17-нд Японы Нарита хотод болно.


Дэлхийн цомын АШТ-ий сугалаа өнөөдөр болж Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 2003 оны цомын аварга АНУ, Дэлхийн цомын 3 мөнгө, 3 хүрэл медальтай ОХУ-ын шигшээ багтай В хэсэгт багтжээ. Энэхүү 18 дахь удаагийн тэмцээнд ОХУ, АНУ, Япон, Монгол, БНХАУ, Украин гэсэн зургаан орны шигшээ баг өрсөлдөнө. Тэмцээний “А” хэсэгт 10 удаагийн цомын эзэн, зохион байгуулагч орон Япон, зургаан удаагийн аварга БНХАУ, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт Украины шигшээ багууд учраа таарсан байна.


Хамгийн сүүлд, 2008 онд БНХАУ-ын Тайюань хотноо болсон Дэлхийн цомын АШТ-ээр зургаан баг оролцсон юм. Монголын шигшээ баг сүүлийн гурван удаагийн Дэлхийн цомд АНУ-ын хүчирхэг багийг ялж хүрэл медаль хүртсэн бол Оросын бүсгүйчүүдтэй хамгийн сүүлд 2015 онд Санкт-Петербург хотноо болсон тэмцээнд нэг хэсэгт таарч хожигдож байв. 

Холбоотой мэдээ