Нийслэлийн ажил, үйлчилгээний хэрэгжилт 80.2 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-24 17:31:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит 28-р хуралдаанаар өнөөдөр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний биелэлт”, “2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний конвенц”-ыг дэмжих талаар хэлэлцлээ. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулав. Тэрээр, 2019 оныг  “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарлаж төрийн үйлчилгээний, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сахилга бат, хариуцлагын тогтолцоог сайжруулах, орчны тохижилт зэрэг ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажилласныг дурдлаа.


Өнгөрсөн оны 11-р сард НИТХ-аас эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 453 ажил, үйлчилгээ тусган баталснаас энэ оны III улирлын байдлаар 38 ажил 40, 187 үйл ажиллагаа 70, мөн 186 үйлчилгээ нь тус бүр 100 хувийн гүйцэтгэлтэй, хэрэгжилт 80.2 хувьтай байна.


Холбоотой мэдээ