БОАЖ-ын сайд Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-01-21 17:15:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон албаныхан сарын 17-20-нд Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн сумдад ажиллаж иргэдтэй уулзаж цаг үеийн асуудлаар санал солилцов.

Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамт Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нэг өдөр ажиллав. Энэ үеэр тэрбээр хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчидтай уулзаж, албан үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож зарим асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдлээ.

Холбоотой мэдээ