Олон улсын экстрим уралдаанд Монголын тамирчид амжилттай оролцлоо

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2020-02-20 17:57:40
https://www.facebook.com/chadraabal

Олон улсын экстрим уралдаанд Монголын тамирчид амжилттай оролцлоо


”Ледовый шторм 2020”  ОХУ-ын Эрхүү муж, Байгаль нууранд зохион байгуулдаг ”Ледовый шторм 2020” мөсөн замын олон улсын экстрим уралдаан 2-р сарын 14-16-ны өдрүүдэд боллоо. 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уралдаанд Монголын тамирчид анх удаа оролцлоо. “Mongolia Expeditions” компаний захирал, экстрим аялал хөгжүүлэгч С.Алдархишиг, тус компанийн тамирчин, дугуйчин А.Энхтөр нар оролцлоо. ОХУ, Монгол, Австри, ХБНГУ, Чех, Швейцарь, зэрэг орны 55 тамирчид дугуй, тэшүүр, чарганы төрлөөр өрсөлдлөө. Нуурын баруун эргийн дагуу 205 км урт мөсөн замыг гурван өдөрт тууллаа. Тэмцээн Цахиурт тосгоноос эхэлж, эхний өдөр 90 км, 2 дахь өдөр 80км, 3 дахь өдөр нь 46 км замыг туулж Листвинка аялал жуулчлалын цогцолборт барианд орсон. Монголын тамирчид уралдааны замыг амжилттай туулж дугуйн төрөлд 11,12-р байруудад орлоо.

Гэрэл зургийг Александр Жилинский