Перугийн эрх баригчид 3000 хоригдолд өршөөл үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-23 13:26:19

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Перугийн эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас 3000 орчим хоригдолд өршөөл үзүүлнэ гэж тус улсын Хууль зүй, хүний эрхийн асуудал хариуцсан сайд Фернандо Кастаньеда мэдэгджээ.


“Гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд, хүнд гэмт хэрэг үйлдээгүй 60-аас дээш насны хоригдлууд, 4 хүртэлх жилийн ял авсан эсвэл шоронд хоригдох 6 сар хүрэхгүй хугацаа үлдсэн хоригдлуудад өршөөл үзүүлнэ. Тэд хоёр долоо хоногийн дараа засан хүмүүжүүлэх газрыг орхино” хэмээн тэрбээр “ATV” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.


Перугийн Хууль зүйн сайдын мэдэгдсэнээр, тус улсын шоронгуудад хоригдож байгаа нийт 97 мянган хоригдлын 500 орчмоос нь коронавирусний халдвар илэрчээ. Халдварын улмаас 13 хоригдол нас баржээ. Халдварын тохиолдол нийт 68 засан хүмүүжүүлэх газрын 10-аас нь илэрсэн байна.

Холбоотой мэдээ