Чойбалсан хотын 80 гаруй байршилд гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг шинээр хийж суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-05-19 10:10:12

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Чойбалсан хотын гэрэлтүүлэг, өнгө үзэмжийг сайжруулснаар иргэд амар тайван, аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломж бүрдэж байна.

Тодруулбал, өнгөрсөн онд гэхэд ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 19 ААНБ, нийтийн эзэмшлийн долоон талбай, орон сууцны 60 орчим байрны 210 орц, хотын доторх төв гудамж зэрэг нийт 80 гаруй байршилд 420 гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг шинээр хийж суурилуулжээ. Жилдээ 200 орчим сая төгрөгийг гэрэлтүүлэгт төсөвлөж, Чойбалсан хотын орон сууц, албан байгууллагуудыг бүрэн гэрэлтүүлж дууссанаас гадна 2018 онд шөнийн гэрэлт гудамжийг байгуулсан юм. 

Холбоотой мэдээ