Энэ онд тариалалтын талбайг 785 га-аар нэмэгдүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-19 14:58:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн газар тариалангийн салбарт 9689 га талбайд тариалалт хийж, 18906 тонн ургац хураан авах зорилтыг дэвшүүлээд байна.

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, дотоодын үйлдвэрлэлийг 20-25 хувиар /1938-2422 га/ нэмэгдүүлэх  зорилгыг Засгийн газар, ХХААХҮЯ-наас тавиад байгаа юм.

Энэ дагуу аймгийн хэмжээнд 7110 га талбайд үр тариа, 391 га талбайд төмс, 255 га талбайд хүнсний ногоо, 933 га талбайд малын тэжээл, 1000 га талбайд тосны ургамал тариалж, 7800 га талбайд уринш хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, тариалалтын талбайг 785 га-аар нэмэгдүүлээд байна.

Холбоотой мэдээ