69 хүнийг байнгын ажлын байраар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-16 16:06:38

Архангай /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж байгаа зорилтот бүлэгт чиглэсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүждэг ба энэ онд бичил үйлдвэрлэл эрхлэгч 35 иргэнд 151.0 сая төгрөгийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгожээ.

Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 18 иргэнд 70.0 сая.төгрөгийн, 16 ахмад настанд аж ахуй, өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулан 3.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг нийт  27.0 сая төгрөгийг тус тус олгосон байна. 

Дээрх бичил биенэс эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэнээр нийт 69 хүн байнгын ажлын байраар хангагдсан байна.  


Холбоотой мэдээ