Хятадын Коммунист намын тавдугаар бүгд хурлыг 10-р сард зохион байгуулна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-07-31 13:01:27

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Коммунист нам /ХКН/ 19 дэх удаагийн сонгуулийн тавдугаар бүгд хурлаа энэ оны 10-р сард зохион байгуулах шийдвэр гаргалаа.


Тодруулбал, ХКН-ын Улс төрийн товчоо пүрэв гарагт дээрх шийдвэрийг гаргасан талаар тус улсын Төрийн мэдээллийн Синьхуа агентлаг уламжлав. Энэ удаагийн бүгд хурлын гол агуулга бол ХКН-ын Улс төрийн товчоо Намын Төв хороонд ажлаа тайлагнах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур болох 14-р таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж, боловсруулах, 2035 онд хүрэх зорилтыг боловсруулах зэрэг ажлууд багтаж байгаа юм.


ХКН-ын Улс төрийн товчооны хурлаар мөн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар авч хэлэлцэж, хоёрдугаар хагас жилийн эдийн засгийн ажлуудыг тодорхойлсон байна.

                 

Холбоотой мэдээ