COVID-19: Алтанбулаг хилийн боомт гэрэл зурагт

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2020-09-09 11:30:22
https://www.facebook.com/chadraabal

Ковид-19 цар тахлын үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомт хэрхэн ажиллаж байгааг манай сурвалжлах баг сурввалжлаад ирлээ.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол шийдвэрийн дагуу 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбогдуулан Алтанбулаг хилийн боомтоор нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийг хялбаршуулсан журмаар хил хамгаалах байгууллага зохион байгуулж байна. Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх үед хилийн хяналтын байгууллагууд буюу үүнд хил хамгаалах, гаалийн байгууллага, хилийн мэргэжлийн хяналтын алба, авто тээврийн газар гэсэн байгууллагууд хяналт шалгалтын бүсэд ажиллаж байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед Алтанбулаг хилийн боомтыг гурван бүсэд хуваасан. Хяналт шалгалтын улаан буюу халдвартай бүс нь улаан туузтай. Халдваргүйтгэлийн дараагийн зэргийн шар бүсэд алба хаагч хувцас хэрэгслээ солих, халдваргүйтгэл хийнэ. Ногоон бүс буюу халдваргүй гэсэн гурван хэсэгт хуваан хяналт шалгалтыг явуулж байна.

Гэрэл зургийг Б.Чадраабал