Хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнүүдийг устгуулахаар шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-22 17:14:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид Цэнгэл суманд төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын явцад тус сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 8 дэлгүүрээс хадгалах хугацаа дууссан 10 нэр төрлийн, 350 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хураан авчээ.

Улмаар тухайн бүтээгдэхүүнүүдийг сумын захиргааны журмаар хураасан эд зүйлийг үнэлэх, худалдан борлуулах, устгах талаар шийдвэр гаргах үүрэг бүхий орон тооны бус Захиргааны зөвлөлд шилжүүлсэн байна.

Хадгалах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах явдал хөдөө сумдад олноор гардаг. Иймд бүтээгдэхүүн сонгож авахдаа үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, сав баглааны бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж авахыг Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна.

 

Холбоотой мэдээ