Дүрэм зөрчигчдөд торгуулийн хуудас хүргүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 15:10:19

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар Өлгий суманд суурилуулсан хяналтын камерыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор  хүлээн авлаа.

Өлгий сумын нутаг дэвсгэрт гарч буй замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн зөрчил болон бусад зөрчлүүдийг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлэн торгууль ногдуулах, торгуулийн мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн бүртгэлийн хаягаар иргэдэд хүргүүлэх арга хэмжээг авч эхэллээ.
Сүүлийн гурван  хоногт нийт 34 зөрчил илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байна.
Иймд ард иргэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль дүрмийг зөрчихгүй хөдөлгөөнд соёлтой оролцохыг тус аймгийн цагдаагийн газар анхаарууллаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд