Англид загасчин эмэгтэйчүүдэд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-08-06 16:44:28

ЛОНДОН. /BBC/. Английн зүүн эрэг дагуу загас агнуурын салбарт ажиллаж байсан олон мянган эмэгтэйд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Норфолк гүнлэгийн Грейт-Ярмут хотын “Time and Tide” музейд дэлгэжээ.


Тодруулбал, гэрэл зурагчин Крейг Истоны бүтээлүүдийг дэлгэсэн бөгөөд эрбээр энэхүү цуврал хөрөг зургийн үзэсгэлэнгээр дамжуулан эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөж буй дүр төрхийг харуулахыг зорьжээ. 



Мөн Дэвида Хилл, Роберта Адамсон нарын 1840-өөд оны эхээр авсан гэрэл зургууд, Уинслоу Хомер, Роберт Йоблинг, Жон Макги нарын 1880-1920-иод оны хооронд авсан зургуудаас уран бүтээлийнхээ санааг авчээ.


К.Истон энэ талаар, “1800-аад оны үед загасчин эмэгтэйчүүдийг тэр үеийн зураачид, гэрэл зурагчид нь алдаршуулдаг байсан. Түүнээс хойш өдийг хүртэл загас агнуурын салбарт хэн ажиллаж байгаа вэ? Дийлэнх нь эмэгтэйчүүд хэвээр байна шүү дээ” гэж хэлжээ. 


Уг үзэсгэлэнд загасчин Трейси Дибалын хөрөг багтсан бөгөөд тэрээр энэхүү үзэсгэлэнг загас агнуурын салбарын "нэгээхэн амжилт" хэмээн тодорхойлжээ. Түүний аав нь энэ салбарт 50 гаруй жил ажилласан нэгэн ажээ. 

Холбоотой мэдээ