Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс засал хийдэг болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.
Тус эмнэлгийн Мэс заслын тасгийг өргөжүүлэн, шинэчилж тохижуулснаар мэс заслын нэр төрөл нэмэгдэж, дараах мэс заслыг хийхээр болсон байна. Тодруулбал, ерөнхий мэс засал, бүдүүн шулуун гэдэс, ивэрхий, цөсний чулуу авах, арьсны мэс засал, хоргүй хавдар зэрэг мэс заслыг хийх юм. Түүнчлэн судас, мэдрэл, дурангийн мэс заслыг шинээр хийдэг болж байгаа ажээ.