ДОРНОГОВЬ: “Болор-эгшиглэн” хамтлаг тоглолтоо үнэ төлбөргүй толилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-23 12:44:20

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сайншанд хотын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн үндэсний хөгжмийнБолор-эгшиглэнхамтлаг 10 жилийн ойн хүрээндээ  ерөнхий боловсролын сургуулиудад тоглолтоо үнэ төлбөргүй хүргэж байна.


Сурагч, эцэг эхчүүдэд хөгжмийн боловсролыг түгээн дэлгэрүүлж, үе тэнгийн найз нөхдөөрөө бахархах үзлийг төлөвшүүлж байгаа  үндэсний хөгжмийн хамтлаг  тоглолтыг үзэх хүн бүрт нээлттэй аж.

Энэ оны  11 дүгээр сарын 20-нд I сургуульд 21-нд III сургуульд, 22-нд II сургууль дээр тоглосон бол  23-ны 14:00 цагаас VI сургуульд, 24-ний 13:30 цагаас V сургууль дээр тус тус тоглохоор төлөвлөжээ. "Болор-Эгшиглэн" хамтлагийг удирдсан багш, МУСТА, хөгжмийн багш Б.Баттайван, Б.Сувд-Эрдэнэ бөгөөд аймаг, улсын хөгжмийн олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан түүхтэй. 


Холбоотой мэдээ