ДОРНОГОВЬ: 640 хүүхдийн сургууль барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-27 11:56:11

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Замын-Үүдэд энэ онд улсын төсвийн гурав, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11 ажлыг хэрэгжүүлж байгаа аж.


Тухайлбал, сумын ерөнхий төлөвлөгөөнд суурилж шинэ суурьшлын бүсэд 48 га талбайг төлөвлөн 500 хүний суудалтай соёлын ордон, хоёр тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургууль барьж байгаа юм.

 

Мөн хоёрдугаар багт “Тэгш гудамж” төсөл, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нэгдүгээр багт Иргэдийн хөгжлийн төв, өрхийн эмнэлэг зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байна.


Үүнээс гадна сумын төсөв болон сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 29 ажлыг төлөвлөж хэрэгжүүлж байгаа аж. 

Холбоотой мэдээ