ДОРНОГОВЬ: Нийт нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-28 09:49:44

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нийт нутгийн 80-90 хувьд нь цасан бүрхүүл тогтож цаашдаа өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Тодруулбал, аймгийн нутгийн хойд хэсэг болох Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт, Өргөн, Айраг зэрэг нутагт цас их оржээ.


Засгийн газраас гаргасан албан даалгаврын хүрээнд Дорноговь аймаг 100 тонн өвс 80 тонн тэжээл бэлтгэх ёстойгоос 600 тонн өвс, 200 тонн тэжээл бэлдсэн байна. Аймгийн ХХААГ-аас үүссэн нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, өвлийг эрсдэл багатай хэрхэн давах талаар гамшгийн төлөвлөгөө боловруулсан байна.


Аймгийн Онцгой комисс хуралдаж өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээл нийлүүлэх, шатахуун нийлүүлэх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Холбоотой мэдээ