ДОРНОГОВЬ: “Би зураач” боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-30 11:40:41

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн зургийн дугуйлангийн хүүхдүүдийн соёл, урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжиж, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг өөрсдийнх нь нүдээр харах зорилготой Би зураачболовсролын хөтөлбөр Дорноговь аймагт хэрэгжиж байна.

 

Хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх зорилготой зохион байгуулж буй боловсролын хөтөлбөрийг Монгол Улсын Соёлын сайдтай  хийсэн аймгийн Засаг даргын хамтран ажиллах гэрээ, соёлын чиглэлээр гаргасан Дорноговь аймгийн Засаг даргын холбогдох захирамж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 онд баталсанХүүхдэд ээлтэй орон нутагзорилтот хөтөлбөрийн хүрээнд Музей сургалт судалгааны төвөөс зохион байгуулж буй.


Эхний удаагийн хөтөлбөрт Сайншанд сумын ерөнхий боловсролын III сургуулийн Дизайн технологийн багш Х.Оюунгэрэл ахлах ангийн дугуйлангийн 11 сурагчийг хамруулан хамтран ажилласан байна. Хүүхдүүд гуаш, усан будаг зэрэг будгийн төрлөөр байгаль эх дэлхий, ан амьтан, ахуй зэрэг олон чиглэлээр бүтээл туурвиж бүтээлийнхээ талаар хоорондоо чөлөөтэй ярилцжээ.


Цаашид хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх, соёл урлагийн мэдрэмжийг хөглөх зорилгоор аймгийн зураач, уран бүтээлчид багш нартай хамтран ажиллахаар төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ