Дэлхий нийтээр "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-12-01 10:08:10

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээр "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр" өнөөдөр тохиож байна.

 

1988 онд ДЭМБ-аас "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг гаргасан. Жил бүрийн 12 дугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор тэмдэглэдэг юм. 


Энэ жил манай улс "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг "Олон нийтийн манлайллыг дэмжье" уриан дор тэмдэглэж байна.  

 











Холбоотой мэдээ