ДОРНОГОВЬ: Ханги боомтод цахилгааны агаарын шугам, дэд станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-05 12:24:02

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтод 35 квт хүчин чадалтай цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/10кВ-ын 10 мвт чадалтай дэд станцыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы санхүүжилтээр барихаар болжээ.


Өнгөрсөн онд Дорноговь аймгийн удирдлага ӨМӨЗО-ы Бугат хотод айлчилсан айлчлалын хүрээнд эрчим хүч, эдийн засаг, худалдаа, боомт, соёл, урлаг боловсрол, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцсоны үр дүнд дээрх бүтээн байгуулалтыг хийхээр харилцан тохиролцсон аж.


Дорноговь аймгийн Хатанбулаг дахь Ханги хилийн боомтыг 2002 онд анх байгуулсан бөгөөд улирлын чанартай ажиллаж байгаад байнгын ажиллагаатай болсон. Байнгын ажиллагаатай болсноор энд хүн амын суурьшлын бүс үүсэж худалдаа, үйлчилгээний салбар хөгжих эхлэл тавигджээ. Тиймээс Монгол Улсын нүүрсний экспортын хоёр дахь томоохон гарц болсон тус боомтыг Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн хүрээнд өргөтгөх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ