Нэгдүгээр сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-09 15:39:17

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ оны нэгдүгээр сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг гаргаад байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2024 оны нэгдүгээр сарын олголтын хуваарийг танилцуулбал:

  • Нэгдүгээр сарын 15-нд “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгөн тусламжийг,
  • Нэгдүгээр сарын 18-нд Хүүхдийн мөнгөн тэтгэмж, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг тус тус шилжүүлэх талаар мэдээллээ. 



Холбоотой мэдээ