ӨНӨӨДӨР: “Монголын сайхан бичигтэн-2023” уралдааны шагнал гардуулах ёслол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-11 06:36:01

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 11-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: Монголбанканд: Сэтгүүлчидтэй хийх ээлжит уулзалт болно. “Улсын өр” сэдвээр холбогдох тоон мэдээллийг Монголбанкны Судалгаа, статистикийн газраас танилцуулна. 

09.30 цагт: Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд: “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол болно. Ёслолын ажиллгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно. 

09.30 цагт: “ЗМ-ний мэдээллийн төвд: Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам)-аас Хөрөнгө оруулалтын хуулийн  төслөөр байр сууриа илэрхийлнэ. Мөн МҮХАҮТ, Монгол дахь Европын болон Германы ХАҮТ-ын төлөөлөл, бизнесийн байгууллагынхан оролцоно. 

09.30 цагт: Төрийн ордны баруун хаалган дээр: “Шинэ” намаас Хөрөнгө оруулалтын, Ашигт малтмалын, Газрын тухай, Баялгийн сангийн хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-д шаардлага хүргүүлнэ.

11.00 цагт:Лхам" галерей (Хүүхдийн ордны ард Central Park tower)-д: Каннын кино наадамд шалгарсан "Баавгай болохсон" УСК-ны уран бүтээлчдийн баг хэвлэлийн бага хурал хийнэ.


-“Шинэ 100 айл” үйлчилгээний төвд: Цагаан сарын “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаа нээгдээд байна.

-Чөлөөт бөхийн УАШТ эхэлнэ. 





Холбоотой мэдээ