ӨНӨӨДӨР: “Хариуцлагатай нүүдэлчин” үзэсгэлэн худалдаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-15 07:12:39

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 15-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана. Мөн ажлын хэсэг болон байнгын хороодын хурал болно.

11.40 цагт: “Шинэ 100 айл” үйлчилгээний төв (“Дүнжингарав” захаас 2 км-т)-д цагаан сарын “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаа нээгдэнэ.

“Скай резор” цанын баазад: “Мазаалай” өвлийн наадам үргэлжилж, олон улсын мөсөн урлалын тэмцээн болно.




-Улсын Их дэлгүүргийн 7 давхарт: Малчдын хоршоодын нэгдсэн “Хариуцлагатай нүүдэлчин” цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээгдлээ.

-АТГ албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авч байна.

-Улсын хэмжээнд цэргийн бүртгэл 1-р срын 19 хүртэл үргэлжилж байна

-Монголын уран зургийн галерейд: "Монголын сайхан бичигтэн-2023“ олон улсын уралдааны үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн 1-р сарын 16-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

-Урчуудын эвлэлийн арт галерейд: "Эрх чөлөөний Үндсэн хууль" уран бичлэгийн анхдугаар үзэсгэлэн нээгдээд байна. Үзэсгэлэн хоёрдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

-Үндэсний төв номын санд: “Богд хаан ба олноо өргөгдсөн Монгол” болон “Тулгар сурвалж, бичиг ном судар, гэрэл зургийн үзэсгэлэн 2 дугаар сарын 23 хүртэл үргэлжлэн гарч байна.   


Холбоотой мэдээ