ДОРНОГОВЬ: Морин спорт, уяачдын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-05 14:05:10

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 5 МОНЦАМЭ/ “Хутагтын хурд” морин спорт, уяачдын холбооноос өнгөрсөн онд амжилт бүтээлээрээ манлайлсан шилдгүүдийг шалгарууллаа. 


Шилдэг холбоогоор Иххэт сумын “Хэтийн хурд” морин спорт, уяачдын холбоо шалгарсан бол Эрдэнэ сумын уяач Г.Батсайхан, Дэлгэрэх сумын уяач Р.Буяндэлгэр, Мандах сумын уяач Б.Галхүү, Сайншанд сумын уяач О.Саруулбаяр, Өргөн сумын уяач Г.Ууганбаатар, Хөвсгөл сумын уяач Б.Эрдэнэболд, Сайхандулаан сумын уяач Н.Эрдэнэтөгс нар шилдэг уяач болжээ.


Харин шилдэг морьдоор Даланжаргалан сумын уяач Ч.Лхагвагэрэлийн хээр азарга, Сайншанд сумын уяач О.Саруулбаярын бор морь, Дэлгэрэх сумын уяач М.Тайванбатын хээр соёолон, Улаанбадрах сумын уяач Э.Оргилболдын зээрд халзан хязаалан, Улаанбадрах сумын уяач А.Баттогтохын хээр шүдлэн, Хатанбулаг сумын уяач О.Энхмэндийн хээр даагыг тодруулсан байна. 


Шилдэг унаач хүүхдээр Өргөн сумын Б.Мөнгөншагай, Хөвсгөл сумын Э.Мөнх-Арвин, Мандах сумын Б.Азжаргал, Сайхандулаан сумын О.Эрдэнэбаяр, Дэлгэрэх сумын Б.Төрболд, Сайншанд сумын А.Мөнх-Ирээдүй, Э.Лхагва, Л.Энхсоёмбо, Эрдэнэ сумын Э.Номин-Эрдэнэ, Алтанширээ сумын М.Бат-Ирмүүн нар тус тус шалгарав.

Холбоотой мэдээ