ДОРНОГОВЬ: Арван сум цагаан зудтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-07 15:23:20

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдсэн сумдад Иххэт, Өргөн сум хамаарч байгаа бол Даланжаргалан, Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Хөвсгөл, Сайхандулаан, Сайншанд, Мандах, Эрдэнэ, Хатанбулаг суманд цагаан зудын нөхцөл бүрджээ.

Харин Улаанбадрах сумын нутгаар цагаанаар зудархуу байдалтай байна.


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдлын үнэлгээ хийхэд 14 сумын хоёр нь төмөр буюу шилэн зудтай, 10 сум цагаан зудтай, нэг сум цагаанаар зудархуу байгаа юм. 


Шилэн зуд гэдэг нь намар оройтож орсон цас дутуу хайлж мөстөж хөлдсөнөөс мал бэлчээрлэхэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч өвөлжөө бууц хөлдөхийг хэлдэг аж.

                                          

                                  

Холбоотой мэдээ