ДОРНОГОВЬ: "Хошой аварга малчин"-аар 10 хүн шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-08 11:03:59

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ жил Дорноговь аймгийн хэмжээнд 10 малчин аймгийн хошой аварга малчин болжээ.


Тухайлбал, Айраг сумын Сайн-Ус багийн малчин Отгоны Оюунжаргал, Нүдэн багийн малчин Насанжаргалын Туул, Сайншанд сумын Ялалт багийн малчин Дуламын Данзанваанчиг, Болоожийн Оргой, Хөвсгөл сумын Чулуут багийн малчин Тамаарын Баярбилэг, Элст багийн малчин Гүнгэрэгийн Мөнхбат, Элст багийн малчин Донровжамцын Энхболд, Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Сумъяагийн Улсболд, Хатанбулаг сумын Сулинхээр багийн малчин Батдоржын Ундрах, Эрдэнэ сумын Еншөөв багийн малчин Өвгөний Батбаяр шалгарав.


Эдгээр малчид эрдэнэт мал сүргээ тогтвортой өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, малч ухаан, ажиллах арга туршлагаараа бусдыгаа манлайлан ажиллаж байна хэмээн орон нутгаас мэдээлэв.

Холбоотой мэдээ