ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин Ч.Чоймпоролжав 4 өрхийг малжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-08 11:40:48

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын малчин Ч.Чоймпоролжав 59 жил тасралтгүй мал маллаж, Улсын аварга малчин цол хүртлээ.


Ч.Чоймпоролжав 2009 онд аймгийн сайн малчин болсон.




Сүүлийн 3 жилд 316-478 толгой мал тоолуулж, малын хорогдолгүй мал сүргээ онд оруулж жил бүр мал сүрэгт шаардлагатай хэмжээний өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг хашир туршлагатай малчин юм.


Тэрбээр 4 өрхийг туслах малчнаар ажиллуулж бод, бог нийлсэн 167 толгой малаар малжуулсан, өөрийн мал маллах арга туршлагаасаа залуу малчдад хуваалцдаг сум орон нутагтаа хүндлэгдсэн тэргүүний малчин ажээ.

Холбоотой мэдээ