Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-04-01 06:30:08

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-7-нд болох үйл явдлын тойм

 

Улаанбаатарт:

 4 дүгээр сарын 1-нд: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.

4 дүгээр сарын 1-нд: “Учир, Хачир, Начир” шог зургийн үзэсгэлэн Зайсан Хилл цогцолборт нээлтээ хийнэ.

4 дүгээр сарын 2-нд: 220 жилийн өмнө мэндэлсэн Их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд бүтээсэн "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийг “The Corporate Hotel and Convention Centre”-ийн тайзнаа толилуулна.


4 дүгээр сарын 2-нд: Тогтвортой хөгжил, Тогтвортой санхүүжилтийн олон улсын чиг хандлага, Монгол Улс дахь хэрэгжилтийн талаар ТоС холбооноос сэтгүүлчдийн уулзалт зохион байгуулна.

4 дүгээр сарын 2, 3-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

4 дүгээр сарын 3-нд: МҮХАҮТ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран бизнесийн зээл, санхүүжилт, зөвлөх үйлчилгээг танилцуулна.


4 дүгээр сарын 3-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

4 дүгээр сарын 4-нд: Соёлын төв өргөөнд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд ба шинээр найруулсан хөгжмийн бүтээлийн тоглолттой.

4 дүгээр сарын 4, 5-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

4 дүгээр сарын 5-нд: Романтизмын үеийн суут хөгжмийн зохиолч Феликс Мендельсоны бүтээлүүд Улсын Филармонийн тайзнаа эгшиглэнэ.

4 дүгээр сарын 6,7-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид А.Хачатурян "Спартак " балетыг тайзнаа толилуулна.

4 дүгээр сарын 1-нээс Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимоор ажиллана.

“Дэлхийн цирк Монголд” олон улсын циркчдийн тоглолт Steppe Arena-Мөсөн ордонд үргэлжилж байна.



 Орон нутагт:

4 дүгээр сарын 1-5-нд: Дорноговь аймгийн МССТ-ийн үзэсгэлэнгийн танхимд МУСТА, МУЭ-ийн гишүүн, Олон улсын Шог зураачдын холбооны гишүүн, Монголын Шог зураачдын “Шогч бийр” холбооны гишүүн, зураач Р.Гал-Одын “Дөрвөн сарын нэгэн” шог зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

4 дүгээр сарын 2-нд: Сэлэнгэ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXI хуралдаан болно.

4 дүгээр сарын 4-5-нд: Сэлэнгэ аймагт хаврын “Ханш нээх” үйл ажиллагааг “Ээж мод”-нд зохион байгуулна.

4 дүгээр сарын 5, 6-нд: Дорноговь аймгийн Сайншанд хотод Олон улсын боловсролын үзэсгэлэн гарна.


Өвөрхангай аймгийн Хархорин суманд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 21 аймгийн футзалын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.


Завхан аймагт Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сангаас зохион байгуулж буй “Вансэмбэрүү” уран бичлэгийн уралдаан үргэлжилнэ. 


Холбоотой мэдээ