БАЯН-ӨЛГИЙ: Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-01 10:01:14

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан судалгаагаар дөрөвдүгээр сард тус аймагт цаг агаар олон жилийн дунджаар -4-10 градус хүйтэн байдаг.


Харин энэ жил олон жилийн дунджаас дулаан байх аж. Сарын нийлбэр хур тунадас 2-6 мм ордог бол энэ сард олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.


Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үед ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үед олон жилийн дунджаас 1-3 хэмээр хүйтэн байна.


Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд, мөн гуравдугаар арав хоногийн эхээр олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байх төлөв ажиглагджээ. 


Дэлхийн цаг уурын байгууллагын тогтоосноор олон жилийн дундаж утга гэж 1981-2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг байна. 

Холбоотой мэдээ